2022.05.27
Сонгинохайрхан дүүргийн засаг даргын зөвлөл хуралдлаа
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр /2022.05.26/ боллоо. Хуралд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар эрхлэх хүрээний асуудал хариуцсан орлогчид болон зөвлөх нар оролцов.
Хурлаар;
1. Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтэд 1-р улирлын байдлаар явцын хяналт шинжилгээ хийсэн дүн
2. Дүүргийн нутаг дэвсгэрт он дамжин хэрэгжсэн болон удааширсан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд явцын хяналт шинжилгээ зохион байгуулах тухай
3. Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах зэрэг асуудлуудыг тус, тус хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.