Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв
2022.06.17

Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв

Шинэ үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Монгол Улсын Засгийн Газраас Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 172 дугаар тогтоолоороо шинэчлэн баталсан.

Үндэсний зөвлөлийг Боловсрол шинжлэх ухааны сайд ахалж байгаа бол 8 яамны төрийн нарийн бичгийн дарга, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл гээд нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй юм. Үндэсний зөвлөлийн өнөөдрийн хуралдааны эхэнд шинэ гишүүдийг албан ёсоор танилцуулж, мэргэжлийн боловсролын салбарын талаарх танилцуулга, мэдээлэл хүргэлээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар

Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн үзэл баримтлал

Үндэсний зөвлөлийн дүрэм

Мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагчдыг элсүүлэх хяналтын тоог баталж тогтоол гаргалаа.