Амгалан дулааны станцыг өргөтгөнө
2022.06.17

Амгалан дулааны станцыг өргөтгөнө

МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн зорилтын хүрээнд Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан дулааны станцыг өргөтгөж, 116МВт-ын хүчин чадалтай, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт технологийн ус халаалтын зуухаар тоноглож сайжруулах төслийн нээлтийн ажиллагаа боллоо.

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн хамтаар өргөтгөлийн барилгын шав тавих ёслолд оролцлоо.Уг өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдсэнээр Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын дахин төлөвлөлтөөр баригдаж бий болох орон сууцнууд, барилгуудыг дулаан эрчим хүчээр хангах, Улаанбаатар хотын зүүн хэсэгт ажилладаг 40 гаруй нам даралтын халаалтын зуухыг зогсоож, түүнээс хангагддаг барилга, байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломж бүрдэнэ. Ингэснээр агаарын бохирдол бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn