2022.04.18

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах "Төмөртэй уурхай" дээр ажиллалаа

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг /2022.04.18/-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах "ТӨМӨРТЭЙ УУРХАЙ" дээр ажиллав.

"Төмөртэй уурхай"-гаас одоогоор илэрсэн нөөц нь 1200га талбайгаас 230 сая тонн төмрийн хүдэр. 2011 оноос ашиглалтанд оруулж олборлохдоо зөвхөн түүхийгээр нь экспортонд гаргаж байгаа юм.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эрх төрийн өмчид буцаж ирсэнээр цаашдаа төмрийн хүдрийг бүтээгдэхүүн болгох, гангийн үйлдвэр барих зорилгыг нэн тэргүүнд тавина.

Одоогоор уурхайн ажилчдын түр хотхон байгуулагдсан бөгөөд уг уурхайг дагасан хамгийн багадаа 100 жилийн олборлолт, үйлдвэрлэл байгаа учраас Эрдэнэт хот шиг дагуул хот байгуулагдах боломжтой юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn