2022.04.14

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр ажиллалаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн ажилчид тус үйлдвэрийг төр удирдахаар болсонд талархаж буйгаа илэрхийлэхийн хажуугаар нийгмийн асуудалтай холбоотой санал санаачилгууд дэвшүүлэв.

Мөн энэ үеэр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн эрхийг шилжүүлж авах үйл ажиллагаа болж байна.

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” Төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох баримт материалуудыг хүлээлгэн өглөө.

Компанийн эрхийг шилжүүлж авах ажлын хэсэг удирдах ажилтны шуурхай хурал зарлан хуралдаж компанийн үйл ажиллагаанд нэн тэргүүнд тулгарч байгаа асуудлуудыг сонсож санхүүгийн баримт материалууд, өмч хөрөнгөнүүдтэй танилцаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn