Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын сураг алдарчээ
2014 оын нэгдүгээр сарын 29-нд үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ганболд 2017 онд Сайншандын парк ажиллаж эхэлнэ гэсэн өөдрөг албан ёсны ярилцлагыг өгч байжээ. Гэвч өнөөдөр үйлдвэрийн бүтээн байгуулалт байхгүй байна.
Цогцолборт нийтдээ 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бол, бүтээн байгуулалтын комплекст 3 тэрбум доллар, төмөр замын оруулахгүйгээс дэд бүтцэд хоёр тэрбум ам.доллар зарцуулагдах тооцоо байсан юм. Энэ ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй байхад хариуцлага ярих хүн байхгүй байна.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: Эрдэнэтийн, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна гээд нилээн дээр зохиогдсон мөрөөдөл шүү дээ. Судалгаагүй сонголт хийсэн учраас эргээд төсөл хэрэгжүүлэх болоод судалгаа яваад ирэхээр дэд бүтэц, усан хангамж, паркад шаардлагатай бизнес эрхлэхэд хэрэгтэй олон асуудал гарч ирж байна. Судалгаа багатай асуудалд шийдвэр гаргадаа болимоор байна.
2008-2012 оны хугацаанд ажилласан зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, 2012-2014 онд төлөвлөлтийг хийсэн үйлдвэр хөдөө аж ахуйн яамны тооцооллоор 2017 оны төгсгөлд үйлдвэрийг бүрэн барьж ажиллуулах төлөвлөгөө гарсан байсан. Харин паркаас жилдээ таван сая тонн ган үйлдвэрлэх тооцоо гарч, бүтээн байгуулалтад нийтдээ 10 мянган ажлын байр бий болох талаар яригдаж байсан бол өнөөдөр Сайншандын аж үйлдвэрийн парк төрийн өмчит үйлдвэрийн газар нь ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хүнд байдалд байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...