2022.11.21
Ж.Ганбаатар сайд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д ажиллалаа
Орхон аймагт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж байна.
Ил уурхай, баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйл ажиллагаа, ажлын явцтай танилцаж, үйлдвэрийн хамт олонтой уулзлалт хийв.
- Улсын эдийн засгийг үүрэлцэж яваа үйлдвэрийнхээ хэвийн тасралтгүй ажиллагааг хангах нь бидний үүрэг ээ. Тиймээс тус үйлдвэрийн нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг салбарын сайдын хувиар ЗГ-ын хуралдаанд оруулж шийдвэрлүүлснийгээ танилцуулж, 99.5 мянган га талбай бүхий 6 хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгосныг гардуулан өглөө. Нөөц нэмэгдүүлэх асуудал шийдвэрлэгдэхгүй, олон удаа хойшлогдсон асуудал байсаан.
- Цаашид эдгээр талбайнууддаа хайгуулын ажлыг үр дүнтэй гүйцэтгэж, нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай.
- Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэрлэл технологийн парк байгуулах газрын асуудлыг шийдвэрлэж, тусгай хэрэгцээнд ажлыг бид зохион байгуулсан. Парк байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг үйлдвэрийн удирдлагуудад өглөө.
- Эрдэнэт үйлдвэр маань 70-д оны үед байгуулагдсан ууган үйлдвэрүүдээс өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа ганц үйлдвэр. Өөрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай зарим эд ангийг өөрсдөө үйлдвэрлэж, импортыг орлож, хэмнэлтийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь бахархам байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn