2023.06.26

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК улсын төсөвт 9,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамт “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д ажиллалаа.

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК өнөөдрийн байдлаар 15,2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Мөн улсын төсөвт 9,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсний 6,6 тэрбум төгрөгийг Дархан-Уул аймгийн төсөвт төвлөрүүлэхээр зорьж байгааг эх сурвалж мэдээлэв.

“Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн “Кью эс си” ХХК-тай байгуулсан концессийн гэрээг 2022 оны 4-р сарын 13-нд Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас “Уул уурхай, металлургийн үйлдвэр барих гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр цуцалсан.

Тухайн үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь 1,9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан юм.

Сангийн сайд Б.Жавхлан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн ажлын явц, өнөөдрийн нөхцөл байдалтай танилцсаны дараа, сэтгүүлчдийн асуултанд хариулав.

Тайланг тоймловол:

  • 2022 оны 04-р сараас 2023 оны 05-р сар хүртэлх ган бүтээгдэхүүн, төмрийн баяжмалын орлого 151,8 тэрбум ₮-д хүрэв.
  • Ашгийн дүн 15.2 тэрбум ₮ төгрөгт хүрэв.
  • Нийт ажиллагсдын 87,8%-ийг Дархан-Уул аймгийн иргэд эзлэх болов.
  • Сул зогсолтонд 19 хүн байгаа бөгөөд хууль ёсны дагуу сул зогсолтын олговороо авч байна.
  • Нийт 9,9 тэрбум ₮ улсын төсөвт төвлөрүүлэв.
  • Экспортонд 29,426 тонн ган бүтээгдэхүүн, 409,277 тонн төмрийн баяжмал гаргав.
  • Нийт худалдан авалтын 40 гаруй хувийг Дархан-Уул аймгаас хийдэг болов.
  • Ажилчидын дундаж цалин 1.4-өөс 2.4 сая болж өсөв.