ЭЕШ-ын урьдчилсан үнэлгээнээс 800 оноо авсан хүүхдүүдийн батламжийг сургуулийн захирлуудад нь гардуулав
Дархан -Уул аймгийнхаа ЕБС-ийн 12-р ангийн хүүхдүүдийн ЭЕШ-ын бэлтгэлийг хангахад жил бүр анхаарч дэмжсээр ирлээ. Өнгөрсөн жилээс манай хүүхдүүд улсдаа тэргүүлэх болсонд баяртай байна.
Тойрогтоо ажиллах үеэр ЭЕШ-ын урьдчилсан үнэлгээнээс хангалттай буюу 800 оноо авсан хүүхдүүдийн батламжийг сургуулийн захирлуудад нь гардууллаа.
Энэ жил ЕБС-ийн бүх багш нараа компьютероор хангахын зэрэгцээ 12-р ангийн 1100 орчим сурагчдыг "Мэргэн сайд Агданбуугийн Амар" сантай хамтарч ЭЕШ-д бэлдэх ажлыг тусгай хөтөлбөр, үнэлгээний систем хэрэгжүүлэх замаар хийж байна.
Энэ хүрээнд хүүхэд тус бүрийг 3-5 сард нийт 3 удаагийн урьдчилсан сорилд оруулснаар хоцрогдлыг тодорхойлж, улмаар хүүхэд тус бүрт нарийвчилсан үнэлгээ гаргаж, давтлагын online сургалтыг хийснээр сар бүр үр дүнг хэмжин сайжруулах арга хэрэгжүүлж байна.
Ингэснээр хүүхдүүдийн ЭЕШ-даа тэнцэх, өндөр оноо авах магадлал нэмэгдэхээс гадна урьдчилсан үнэлгээнүүдийн дүнд шалгалт өгөх дадал суух зэрэг олон давуу талтай юм.