Дархан хотын ЕБС-ын нийт төгсөгчдийн спортын арга хэмжээнд оролцлоо
2023.04.03

Дархан хотын ЕБС-ын нийт төгсөгчдийн спортын арга хэмжээнд оролцлоо

Дархан хотын анхны Ерөнхий боловсролын сургууль 1-р 10 жилийнхээ 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа нийт төгсөгчдийн спортын арга хэмжээнд оролцлоо.

Тоглож өссөн Толгойтын маань 1-р сургуульд 1989-1995 онд хамт суралцсан ангийн андууд, ачит багш нартайгаа уулзаж, хүүхэд насаа эргэн дурсах сайхан байлаа.

Нийт 900 орчим хүүхдүүд суралцдаг тус сургуульд сүүлийн жилүүдэд улс, орон нутгийн төсвөөр багагүй ажлууд хийгдэж байгаа.

  • "Бүх багш нарт компьютер" төслөөр нийт 38 багш зөөврийн компьютерээр хангагдсан.
  • Сургуулийн гадна талбайг тохижуулах 230 сая төгрөгийн "Гоё сургууль" төсөл хэрэгжсэн.
  • Сургуулийн нийт 400 ширээ 800 сандлыг иж бүрэн шинэчлэх болон дээвэр засварын ажлууд хийгджээ.