2023.03.06

"Төрийн албаны шинэтгэл-Төрийн албан хаагчийн ёс зүй" тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

“ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ-ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН" тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн санаачилга, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.03.02/ зохион байгуулж 40 гаруй байгууллагын 400 гаруй төрийн албан хаагч оролцлоо. Шинэ хуулийн төсөл нь 6 бүлэг 19 зүйлтэй бөгөөд хуулийн зорилт нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ шаардлагыг тодорхойлж, түүнийг хангуулах, төрийн албан хаагчид холбогдох үндсэн харилцааг зохицуулахад чиглэсэн юм.

Тус хуулийн үйлчлэлд Төрийн албаны тухай хуульд заасан улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг бүхий л шатны төрийн албан хаагчид хамаарах ба энэхүү хуулийн төслийг энэ оны 5 дугаар сард УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар төрийн албан хаагчид нийтлэг мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, шаардлагын тогтоож түүнийг сахин мөрдөж ёс зүйтэй төрийн алба төлөвшиж төрийн албанд иргэдийн итгэх итгэл нэмэгдэх юм. Хэлэлцүүлгийн үеэр төрийн албан хаагчид уг хуулийн төсөлд өөрсдийн саналыг дэвшүүлж, асуултандаа хариулт авлаа.