Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ий үйл ажиллагаатай танилцлаа
2022.11.21

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ий үйл ажиллагаатай танилцлаа

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Үйлдвэрийн удирдлага шинэчлэгдсэн, мөн Засгийн газрын тогтоолоор Эрдэнэс Монгол компанийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн зэрэг өөрчлөлтүүд гарсан. Энэ хүрээнд эрс шинэчлэл хийх шаардлагатай талаар тойрч ярилцлаа.

Технологийн хувьд хаягдал төмөр ашигладаг, нөөцийн асуудлаас болж үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа. Уг нь бол тус үйлдвэр төмрийн томоохон нөөц бүхий өөрийн ордтой.
Ордоо ашиглаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж бий. Зах зээл нь ч бэлэн бий.

Улсын ганц хүнд үйлдвэрээ өргөжүүлэх, сайжруулж авч явахын төлөө бид тал талаасаа идэвхи гаргаж ажиллах хэрэгтэй юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn