Засварын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
2022.07.20

Засварын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнууд болон хороодын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Хурлаар өмнөх өгсөн үүрэг даалгавартай танилцаж, дүүргийн онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагууд болон бусад хэлтэс, тасгууд баяр наадмын өдрүүдэд ажилласан тайлангаар мэдээлэл хийсэн юм.

Дүүргийн бүх удирдлагуудад

  •  2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангаж ажиллах,
  • хийгдэж дуусаагүй, дутуу байгаа ажлуудаа эрс эрчимжүүлж ажиллах,
  •  Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд тохижилт бүтээн байгуулалт, зам засварын ажлуудыг дуусгаж, эцэслэх, Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлтийг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгах,
  • Сайжруулсан түлшний нөөцийн агуулахыг сайтар бэлтгэн, нөөц бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж,
  • нөөцлөлттэй холбоотой тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай шийдвэрлэх, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимжүүлж, захиалагчийн хяналтыг сайжруулж, хугацаанд нь зураг төсвийн дагуу хүлээн авах, Намрын шинэ ургацын ногоо гарахтай холбогдуулан ногоо тариалагч аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжиж ажиллах,
  • Коронавируст халдвар батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх болон бусад үүрэг даалгаврыг өглөө.