УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар төрөлх сумынхаа түүхт 90, 91 жилийн ойн баяр наадамд уригдан оролцлоо
2022.07.22

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар төрөлх сумынхаа түүхт 90, 91 жилийн ойн баяр наадамд уригдан оролцлоо

Тэртээ 1931 онд Хантайшир уулын аймгийн Дэлгэрхаан уулын хошууны харьяанд Цэцэрлэг сум байгуулагдсан түүхтэй. Тэрхүү цагаас хойш Цэцэрлэг сумын үүсэл хөгжлийн эхлэл тавигдсан байдаг. Энэ цагаас хойш 90 жилийн хугацаанд сум, орон нутаг маань цэцэглэн хөгжиж, өөдлөн дэвжсээр байна.

Тэрээр  түүхт ойн арга хэмжээнд хувийнхаа зүгээс 10 сая төгрөгний хандив өргөсөн юм. Мөн багийн Засаг дарга нар болон Байгаль хамгаалагч нарт мотоцикл, Тамгын газарт комьпютер, техник хэрэгсэл гардуулан өглөө.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Дэлгэр хаан, Дидэн лхүмбэ хайрханаа хаяалан, Тэсийн голоосоо ундаалан, Хул азарга, Булнайн нуруу, Уран хайрханаа тольдон үе дамжин аж төрсөн ажилсаг хичээнгүй ард түмэнтэй энэ сайхан нутаг бол миний төрсөн, төрөлх нутаг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум маань билээ. Сум маань цэцэглэн хөгжих болтугай" гэлээ.