Завхан аймгийн Сонгино сум Монгол улсын гавъяат багштай боллоо
2022.07.25

Завхан аймгийн Сонгино сум Монгол улсын гавъяат багштай боллоо

Завхан аймгийн Сонгино сумын Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц. Намхайнямбуугийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Намсрайжавын Оюун сургуулийнхаа 80 жилийн ойн түүхт баярын өдрөөр анхны "Гавьяат багш" цолоор шагнагдсаныг " УИХ-ын гишүүн Б.Баярсайхан гардуулан өглөө.

Н.Оюун нь Сонгино сумын ЕБС-д тасралтгүй 40 жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд улс, бүсийн цанын тэмцээнээс 11 алт, 8 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн цанын спортын мастер, биеийн тамирын зөвлөх багш юм.

Шавь нараас нь улс бүсийн алтан 150, мөнгөн 180, хүрэл 200 медальтан төрсөн ба Монгол хүүхдүүдийг эрүүл чийрэг бие бялдартай, тэсвэр хатуужил, тэвчээртэй зан чанар төлөвшүүлэхэд оруулсан олон жилийн үнэтэй хөдөлмөр зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхны зүгээс анхны гавьяат багш болсон Н.Оюуны гэр бүлд амар тайван, аз жаргал, эрүүл энх сайхан бүхнийг хүслээ.