Хоршооны хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Завхан аймгийн сум бүр жишиг хоршоо байгуулах боломжтой
2022.05.30

Хоршооны хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Завхан аймгийн сум бүр жишиг хоршоо байгуулах боломжтой

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр нар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан болон Завхан аймгийн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Гишүүн Б.Баярсайхан Уламжлалт мал аж ахуйгаас орчин үеийн хөдөлмөр цагийг хэмнэсэн тохилог НОУ ХАУ шийдэл бүхий үр ашиг өндөртэй эрчимжсэн фермийн аж ахуйг бий болгох, хамтран ажиллах, зардал хуваах зарчмын дагуу маш бага өртгөөр өсөн дэвжих, байгаль орчинд ээлтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйтай болох боломжтой “Хот айл органик аж ахуйн төсөл”-ийн талаар танилцуулсан юм.

Өрхийн хэрэглээнээс гадна орон нутгийн иргэдийн хэрэглээг хангах боломжтой, ашиг өндөртэй энэхүү төслийг дэмжих боломжтой эсэх талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан ЖДҮ-ийн салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Мөн Монгол Улсын Засгийн газраас 2022 оны “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд сум бүр жишиг хоршоо байгуулах боломжтой. Орон нутгийн хөгжлийг дэмжих Хоршоог хөгжүүлэх сан болон ЖДҮХС-д уг төслөө өгөх боломж байгааг дурдсан юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn