Өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар ажлын хэсэг хуралдлаа
Монгол улсын Ерөнхий сайдын 90 дугаар захирамжийн дагуу 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан билээ.
Тус ажлын хэсгийн анхдугаар хурал боллоо.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, нийслэлийн иргэдэд сайжруулсан шахмал түлш нийлүүлэх ажлыг уялдуулах бүхий чиглэлээр 5 асуудлыг авч хэлэлцсэн байна.
Холбогдох бусад асуудлыг Засгийн газрын хуралд танилцуулахаар шийдвэрлэжээ.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.10
2024.11.28
2022.08.19
2022.08.08
2022.08.08
2023.11.10
2023.10.16
2023.10.16