Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцооны туршлагаас хуваалцана
2022.08.17

Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцооны туршлагаас хуваалцана

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөхүүд манай улсад ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд ҮЭ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга М.Нямдаваа, Сингапурын Хамтын ажиллагааны нэгдсэн сангийн захирал Тан По Тик, ахлах зөвлөх Со Чин Хенг, тусгай зөвлөх Лим Чэ Киа, зөвлөх Каролин Чиа, ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Батжаргал тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

"Сингапурын хуримтлалын нэгдсэн санд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын  сан багтаж ажилладаг нь бидэнд тун сонирхолтой туршлага болж байна. 20 жилийн өмнө Сингапурын тэтгэврийн сангийн хүмүүс Монголд ирж мэдээлэл хийж байсныг санаж байна.

Тэтгэврийн сангийн реформ хийх гэж байгаа энэ цаг үед манай улсад ирж байгаад талархалтай байна. Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх хүрээнд харилцан санал солилцож буйдаа талархалтай байна. МҮЭ-ийн холбооны 105 жилийн ой энэ жил тохиож байна. 250 мянган гишүүн 400 орчим мянган дэмжигч гишүүнтэй. Аймаг нийслэлийн 36 салбарын холбоотой ийм байгууллага юм.

Нийгмийн даатгалын санхүүжилт ажилтнуудын шимтгэлээс бүрддэг. Нийт тэтгэвэр авагч нар маань төлдөг шимтгэл бага тул авдаг тэтгэвэр бага. Хуримтлалыг илүү их хийснээрээ илүү их тэтгэвэр авах үзэл баримтлалаас УИХ эсрэг ажилладаг.

Бид хувийн тэтгэврийн санд болгоомжтой хандаж байгаа учраас хувийн тэтгэврийн хагас системийг судалж байна. Хэн их төлнө тэр их тэтгэвэр авах байдлаар зохицуулалт хийх системийг судлан ажиллаж байгаа юм. Манай даатгал төлөгчдийн эрэгтэйчүүдийн 50 хувь нь тэтгэвэрийн санд байгаа хуримлалаа авч чаддаггүй гэсэн тоо судалгаа байдаг тул бид одооноос тэтгэврийг өвлүүлэх, хагас хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэхээр судалж байгаа талаар хэлж, одоо байгааг тогтолцоог шинэчлэх нь  зөв, ингэхдээ өвлөдөг, засаглал нь гурван талын төлөөллийг хангасан, Улс төрийн нөлөөллөөс ангид  байх тал дээр саналтай байгаагаа онцолж байв.

Хариуд нь Сингапурын Хамтын ажиллагааны хуримтлалын нэгдсэн сангийн захирал Тан По Тик:

"Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж байгаадаа таатай байна. Энэ удаагийн айлчлалын зорилго нь  Монголын түншлэгч талуудтай уулзаж Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцооны туршлагыг танилцуулах, Монголд тохиромжтой байж болох арга зүйн зөвлөгөө өгөхөд оршиж буй юм.

Манай хамтын ажиллагааны хуримтлалын сан нь 60 жилийн түүхтэй. Монголд ирээд олон яамд, хувийн хэвшлийн төлөөллүүдэд өөрсдийн туршлагыг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт танилцуулсан.

МУ-ын Засгийн газрын зүгээс хуримтлалын сангийн тогтолцооныхоо  системийг өөрчлөх гэж байгаа цаг үедээ явж байгаа гэж ойлгож байгаа. Энэхүү айлчлалаараа харилцан туршлага солилцож, уулзалтын үр өгөөж гарна гэдэгт итгэлтэй байна. Сингапурын ҮЭ-ийн байгууллагын хувьд Үндэсний ҮЭ-ийн конгресстой байдаг.

Ажил олгогч болон Засгийн Газартайгаа хамтын ажиллагаатай, ажилчдаасаа буюу нийт ажиллах хүчнээс хараат ажиллахын зэрэгцээ Үндэсний ҮЭ-ийн конгрессийн тэргүүн нь Засгийн газрын нэг сайдаар ажилладаг.

Сингапурын иргэдийн цалингаасаа өндөр татвар төлдөг. Ажилчдын цалин хөлснөөс нэгдсэн хуримлалын санд ихээхэн хувийг суутгаж авдаг тул ҮЭ нь Засгийн газарт маш том дэмжлэг болдог.  Монгол Улс хэрвээ тэтгэврийн шинэчлэлээ амжилттай хэрэгжүүлж чадвал ҮЭ-ийн дэмжлэг Засгийн газарт ихээхэн тус болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлэв.