Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа
Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Завхан аймагт ажиллаж, тус яамны харьяа байгууллагуудын алба хаагчидтай уулзаж, төрийн үйлчилгээг цахимжуулж, хүртээмжтэй болгох, Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлого болон төрийн бүтээмжийн сэргэлтийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.
Түүнчлэн Завхан аймгийн Тэс, Баянтэс сумын нутгийг дамнан хил хамгаалах ажлыг зохион байгуулж байгаа хилийн цэргийн 0277-р ангид ажиллаж, алба хаагчидтай уулзжээ. Тус ангийн хувьд усан хилийн эргүүл хийдэг тул усан хил хамгаалалтын техникийг сайжруулах, хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс ирэх онд хилийн инженерийн торон саадын сайжруулах ажлыг тус ангид зохион байгуулах юм.
Үүнээс гадна хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс ирэх жилийн төсөвт хилийн цэргийн 0277-р ангийн цогцолбор барилгыг шинээр барьж байгуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Х.Нямбаатар сайд онцолсон юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn