2022.09.01
Н.Учрал: Цахим хөгжил, харилцаа холбооны салбар бодлогоо баримталж, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор ажлаа гүйцэтгүүлнэ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Авлигын индексийг бууруулахад Цахим хөгжил, харилцаа холбооны гол үүрэг гүйцэтгэх ёстой. Нийтийн мэдээллийн хуульд зарим мэдээллүүд нээлттэй болгох талаар хуульчилсан байдаг. Энэ ажлыг эрчимжүүлнэ.
Ашигт малтмалын лиценз, дархан цаазат газарт хэн ямар газар эзэмшиж байгаа, орон сууц хүлээн авах улсын комиссын шийдвэртэй танилцах эрх Нийтийн мэдээллийн тухай хуулиар нээлттэй болсон. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийн дагуу 3.6 сая мэдэгдэл төрийн цахим шуудангаар дамжин иргэдэд хүрсэн байна.
Улсын хэмжээнд таван алслагдсан сум, боомтод шилэн кабель тавих ажил энэ онд дуусна" гэлээ.
Мөн тэрбээр төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг байдлыг халах талаар дурдаад "Ерөнхий сайдын дэргэд цахим хөгжлийн хороо ажиллаж байсан. Уг хороог салбарын сайд өөрөө ахалж, салбар болгоны хуулиар нээгдсэн мэдээллийг нээлттэй болгох ажлыг зохион байгуулна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилт амжилттай хэрэгжиж байгаа. Цахим хөгжил, харилцаа холбооны салбар бодлогоо баримтална. Харин хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор тодорхой ажлаа гүйцэтгүүлнэ. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг байдлыг хална" гэсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn