Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэлээ
2022.09.06

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/24 дүгээр тушаалаар байгуулагдсан Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсэг (2022.09.05) хуралдаж, нэр дэвших тухай хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвших хүсэлт 5 хүн ирүүлснээс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хангасан гэж үзэн

  • Д.Сарантуяа,
  • Ц.Отгонтунгалаг,
  • Ч.Ундрах

нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн бол шаардлага хангаагүй иргэдэд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг албан бичгээр хүргүүлэхээр боллоо.