2022.09.07
Хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын ҮЭ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат 9 дүгээр сарын 6-ны өдөр МТХГТАҮЭ-үүдийн холбооны дарга М.Болдсайхан, Жолооч тээвэрчдийн ажилчдын ҮЭ-ийн хороо дарга С.Батаа, жолооч нарын төлөөллийн хамт хүлээн авч уулзлаа.
БНХАУ руу нүүрс тээвэрлэлтийн компаниуд нь жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, цалин хөлсийг дутуу олгох, ажлын байрны хүнд нөхцөлд ажиллуулах зэргээр тээвэрлэлтийн жолооч нарын эрх ашгийг зөрчжээ.
Эдгээр асуудлаар Салбарын ҮЭ-үүдийн холбоотойгоо хамтран холбогдох газруудад шаардлага хүргүүлж хандсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.