Боловсролын салбарын шинэтгэл болоод тулгамдсан асуудлаар санал солилцов
2022.09.15

Боловсролын салбарын шинэтгэл болоод тулгамдсан асуудлаар санал солилцов

УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр болон яамны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Боловсролын салбарын шинэтгэл, УИХ -д өргөн барьсан Боловсролын тухай багц хууль болон 2023 оны төсөв, тулгамдсан бусад асуудлаар санал солилцохын зэрэгцээ. Монгол Улсад боловсрол, шинжлэх ухааны салбар үргэлж тэргүүн шугамд хөгжих ёстой. Тиймдээ ч шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарт хөрөнгө оруулалт чухал байна. Эрх зүйн орчинг шинэчлэх, Боловсролын багц хуулийг хэлэлцүүлж, батлуулахад салбарын яамны оролцоо, үүрэг өндөр гэдгийг яамны удирдлагуудад уламжиллаа.