“ҮЭ-ийн залуу манлайлал хөтөлбөр” эхэллээ
2022.09.12

“ҮЭ-ийн залуу манлайлал хөтөлбөр” эхэллээ

МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг “ҮЭ-ийн залуу манлайлал-2022 хөтөлбөр”-ийн нээлт Монголика ресортад эхэллээ.

Нээлтэд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ХБНГУ-ын ФЭС-гийн суурин төлөөлөгч Бенедикт Ивановс, Залуучуудын хорооны дарга Б.Галбадрах нар оролцлоо. Хөтөлбөрт МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын ҮЭ-ийн залуу сонгуультан 32 хүн хамрагдаж байгаа юм.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат үйлдвэрчний эвлэлийн залуу сонгуультны манлайллын хөтөлбөрийн зорилго, хүлээж буй үр дүнгийн талаар хэлж, үйлдвэрчний эвлэлийн залуу сонгуультны чадавх, манлайллын талаар онцолж, МҮЭ-ийн холбооны “Хөгжлийн хөтөлбөр-2030”-ийн талаар илтгэл тавилаа.