2022.09.08
Зохистой хөдөлмөрийн 2023-2027 оны хөтөлбөр боловсруулах хэлэлцүүлэг өрнөв
Өнөөдөр Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас Зохистой хөдөлмөрийн 2023-2027 оны хөтөлбөрийг боловсруулах Дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтаар Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр, НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ, Зохистой хөдөлмөрийн хөтөлбөр-Тэргүүлэх чиглэл ба хүрэх үр дүн сэдвүүдээр холбогдох байгууллагуудын төлөөлөл илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат Хөгжлийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын хамтын оролцоо чухал байгааг дурьдаад ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, үндэсний гурван талт хороо, зөвлөлүүдийг чадавхжуулах чиглэлээр байр сууриа илэрхийллээ.