2022.09.22

Иргэдэд хэрэгтэй чухал мэдээлэл хүргэхэд нутгийн удирдлагууд санаачлагатай ажиллах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тойрогтоо ажиллаж, гишүүний ажлын тайлангаа Улиастай сумын иргэддээ танилцууллаа. Энэ удаагийн томилолтоороо Улиастай сумд хоёр удаа ажилласан юм.

Тайлан уулзалтаас гадна Балжиннямын Баярсайхан Сангаас "Эрүүл Завхан" хөтөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл хүнсний хэрэглээ, хөдөө аж ахуйг хөгжүүлэх үүднээс тариалан эрхлэгч Ким Сон Чулыг урьж тариаланчиддаа туршлагыг нь хүргүүлэв.

Түүнчлэн Б.Баярсайхан гишүүн, УИХ-ын гишүүний уулзалт болон ус агаар мэт хэрэгцээтэй чухал сургалтын талаар иргэдэд яагаад мэдээлэл хүрэхгүй байгаад, хурлын ирц хангалтгүй, зар тараах асуудал хойрго байгаад харамсаж байгаа илэрхийлсэн. Аймаг, сум, багийн удирдлагууд олон түмнийхээ эрх ашгийн төлөө УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого,хийж байгаа ажил орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээ, мэдээллийг аймаг, сум, баг, айл өрх, иргэнд түргэн, шуурхай хүргэх тал дээр санаачилгатай ажиллах шаардлагатай байна.

Цаашдаа энэ асуудалд аймгийн удирдлагууд, төрийн алба хаагчид анхаарал хандуулж, хариуцлагатай ажиллах шаардлагатай байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn