Б.Бат-Эрдэнэ сайд “Улаанбаатар 2023” наадмын зохион байгуулах хороогоор зочиллоо
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатар 2023 “ Зүүн Азийн наадам зохион байгуулах хорооныхонтой уулзаж 2023 онд болох наадмын бэлтгэл ажлын явцтай танилцав.
Уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, “Улаанбаатар Зүүн Азийн Залуучуудын наадам зохион байгуулах хороо“ ХК-ийн ТУЗ-ийн дарга, Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар оролцлоо.
“Зүүн Азийн Залуучуудын наадам нь Монгол Улсад болох гэж буй бүсийн хэмжээний спортын анхны том арга хэмжээ учраас өөрийн зүгээс онцгой анхаарал хандуулж хамтарч ажиллах болно” гэдгээ Б.Бат-Эрдэнэ сайд илэрхийллээ. Мөн бэлтгэл ажлын явцад тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцсон юм.
Зүүн Азийн залуучуудын наадамд есөн орны 1500 гаруй тамирчин спортын 12 төрөлд өрсөлдөнө. Дасгалжуулагч, албаны хүмүүс, хэвлэл мэдээлэл зэргийг тооцвол 4500 гаруй хүн наадмын үеэр Монголд хүрэлцэн ирэх урьдчилсан тооцоо гараад байгаа аж.
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27