Сонгинохайрхан дүүргийн гэрэлтүүлэг энэ онд 640 ширхэгээр нэмэгдэнэ
2022.10.10

Сонгинохайрхан дүүргийн гэрэлтүүлэг энэ онд 640 ширхэгээр нэмэгдэнэ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2022 онд нийт 21075 ширхэг буюу 632250 метр урттай гэрэлтүүлгийг бүрэн ашиглаж байна. Энэ нь 2016 оноос хойш дүүргийн нутаг дэвсгэрт хийсэн гэрэлтүүлгийн нийлбэр юм.

Мөн 2022 онд ДОНХС-ийн хөрөнгөөр 240, НОНХС-ийн хөрөнгөөр 400 ширхэг гэрэлтүүлгийг хороодод суурилуулах ажил үргэлжилж байна. Харин 2021 онд Улсын төсвийн хөрөнгөөр 875, НОНХС-ийн хөрөнгөөр 530, ДОНХС-ийн хөрөнгөөр 35, Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан” төслийн хөрөнгөөр 6800 ширхэг буюу нийт 8240 ширхэг гэрэлтүүлгийг суурилуулсан.

Түүнчлэн, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд шинээр хийсэн 3.4 км авто замын ажлыг хүлээн авч  зам дагуу суурилуулсан 143 ширхэг гэрэлтүүлгийг хүлээн авч байнгын ашиглалтад оруулж,  2021 онд 250.9 км гэрэлтүүлгийн ажил хийсэн. Ийнхүү нийт гэрэлтүүлгийн тоо 21094 болж нэмэгдсэн юм.       
2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан дүүргийн нутаг дэвсгэрийн авто замын нэмэлт гэрэлтүүлэг хийх ажил амжилттай дууссан байна. Ажлын хүрээнд дараах байршлууд дээр 621 ширхэг гэрэлтүүлгийн шон дээр нэмэлт буюу гоёлын гэрэлтүүлгийг 17.7 км авто зам дагуу хийж гүйцэтгэжээ.

Энэ ажлын хүрээнд:

  • 21-р хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс хүртэл 150 ширхэг
  • Геологийн төв лабораторийн уулзвараас 21-р хорооллын уулзвар хүртэл 80 ширхэг
  • Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх 344 ширхэг
  • 14-р хорооны Залуус гудамж, 15-р хорооны Барилгачин гудамж, 17-р хорооны 33-р байрны ар талын гүүрнээс Энхтайваны өргөн чөлөөний авто зам хүртэл 47 ширхэг нэмэлт гэрэлтүүлэг суурилууллаа.