2022.10.11
“Харилцаа холбооны хөгжил-2022” арга хэмжээнд оролцов
Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан “Харилцаа холбооны хөгжил-2022” арга хэмжээнд оролцлоо.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээ энэ удаад салбарын хөгжлийг дэмжих багц хуулиудтай болсон, Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай болсон зэрэг эрхзүйн орчин болон дэд бүтцийн чухал цаг үед болсноороо онцлогтой.
Харилцаа холбооны салбарын бүх төлөөллүүд цугларсан, технологийн шинэ шийдлүүдийг танилцуулсан сонирхолтой, өгөөжтэй арга хэмжээ боллоо. Зохион байгуулсан багийнхан, төр, хувийн хэвшлийн төлөөллүүдэд талархал илэрхийлье.