Аймгийн удирдлагуудын хүний эрх, жендэрийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх сургалт болж байна
2022.10.11

Аймгийн удирдлагуудын хүний эрх, жендэрийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх сургалт болж байна

“Хүний эрх ба Жендэр” төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан бүсийн сургалт өнөөдөр /2022.10.11/ Орхон аймагт болж байна.

Уг сургалтад Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга нар хамрагдаж буй.

Сургалтыг Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагад хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад төрийн удирдах албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад шинээр баталсан хууль хэрэглээ ба хүний эрх, жендерийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилгоор ийнхүү ХЭҮК-оос зохион байгуулж байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд,

ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.Энхболд :

  • “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо” сэдвээр,

ДХИС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхзул:

  • Орон нутгийн нэгжийн удирдлага бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хангаж, хамгаалах нь,
  • Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хүний эрхийг хангах нь,

“Шихихутуг” их сургуулийн Судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор, дэд профессор Б.Нармандах

  • Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсөвлөлт,
  • Хүний хувийн нууц ба мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн зохицуулалт

Комиссын ахлах референт Х.Цэцгээ

  • Тайван жагсаал, цуглаан хийх эрх, эрх чөлөө сэдвээр тус тус сургалт орж байна.