Сайншандад "Багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалт" болж байна
2022.10.13

Сайншандад "Багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалт" болж байна

Төрийн анхан шатны нэгж дэх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлж буй албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалт” 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Сайншанд суманд зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамт цахимаар оролцож, төрийн бодлого шийдвэр болон цаг үеийн талаарх мэдээлэл өглөө.