Аялал жуулчлал, эдийн засгийн гүүр нь АГААРЫН ТЭЭВЭР
2022.10.13

Аялал жуулчлал, эдийн засгийн гүүр нь АГААРЫН ТЭЭВЭР

Ирэх оныг Монгол улсын Засгийн газраас “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ” болгон зарлаж буй.

Тиймээс аль болох олон жуулчин авах бэлтгэлийг манай тээвэр, аялал жуулчлалын салбар одооноос хангах нь нэн чухал.

Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй хамт Японы JAL компанийн Гүйцэтгэх захирал Накано Хошико тэргүүтэй, БНТУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Зафер Атешын хамт Туркийн Turkish Airlines авиа компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр дотоодын агаарын тээвэрлэгчдийг дэлхийд нэр хүндтэй тус авиа компаниудтай харилцан үр ашигтай хамтран ажиллах , аяллын дугаар хуваалцах үйлчилгээгээ өргөжүүлж /CODE SHARING/ эрчимжүүлэхээр тохирлоо.

Цар тахлын өмнөх 2019 онд УБ-Токио чиглэлийн зорчигч жил бүр өсөж 79 мянган зорчигчид үйлчилж байсан бол ирэх онд энэ тоог 100 мянгад хүргэхийг зорьж байна.

УИХ-ын даргын БНТУ-д хийж буй айлчлалын хүрээнд авиа компаниудын суудлын тооны хязгаарыг цуцалж, CODE SHARING гэрээний хүрээнд харилцан үр ашигтай ажиллахаар зорьж байна.

2022 оны эхний 08 сард гэхэд Истанбул чиглэлд 69546 зорчигч зорчсон дүнтэй байна

Ирсэн зочноо инээмсэглэн угтаж, итгэл дүүрэн сэтгэл хангалуун үдэхэд АГААРЫН ТЭЭВРИЙН АЯ ТУХТАЙ үйлчилгээ хамгаас чухал.