2022.10.17
Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багт, Юнителийн 4G сүлжээ нэвтэрнэ
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, төрөлх Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн иргэдийн уулзалтын үеэр хэлж захиж, бас бичгээр ирүүлсэн хүсэлтийг ажил хэрэг болгон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт уламжилсан уг хүсэлтийг Юнител компанийн хамт олон Буянт багийн иргэдийн хүсэлтийг нааштай хүлээн авч шийдвэрлэсэн.
Үүний үр дүнд Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багт Юнителийн 4G сүлжээ нэвтрэхэд бэлэн болжээ. Сүлжээний станцын нээлтийг 2022 оны 10-р сарын 14-ны өдөр хийх юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn