УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Ид шидийн орон"-д 1000 ном хандивлана
Дундговь аймагт "Ид шидийн орон" хүүхэд хөгжлийн төв байгуулагдах юм. Энэ хүрээнд номын фонд бүрдүүлэх аяныг зохион байгуулж байна.
"Ид шидтэй Номын сан"-ийн номын фонд бүрдүүлэх аяныг Дундговь аймгийн залуусын "Монгол хүн байна даа" нэгдэл зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хүүхэд багачуудыг номын ертөнцөөр аялж, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, гэгээрэл соёлын их эзэд байгаасай гэж бодож явдаг яруу найрагчийн хувиар уг аянд нэгдэж 1000 номыг хандивлахаар болсон юм. Энэ өдөр 500 ном, "Батламж"-ийн хамт гардууллаа.
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.21
2024.05.15