2022.10.21
Бэлчээр ашиглалтыг сайжруулах чиглэлээр монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын нөхцөлд улс орнууд төлөвлөлтийн хандлагаа өөрчилж, тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлэн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх болсон.
Манай орны хувьд бэлчээрийн хэдий хэмжээний нөөцтэй болох, хэдэн хувь нь ямар төвшинд доройтож байна, хэдэн тоо толгой малыг багтаах боломжтой, доройтсон бэлчээрийг хэрхэн сэргээх, түүнийг сэргэхэд хэдий хэмжээний хугацаа шаардлагатай зэрэг олон асуудал бидний өмнө тулгамдаж байна.
Монгол малын үүлдэр, чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэлчээрээ зөв зохистой ашиглах, хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn