Ойн бүсэд зориулалт бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөхөөр боллоо
2022.10.24

Ойн бүсэд зориулалт бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөхөөр боллоо

Ойн бүсэд зориулалт бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөхөөр болсон Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа танд баярлалаа.

"Ойн“ бүс-д эрх мэдэл бүхий албан тушаалтнууд газар эзэмшдэг шударга бус тогтолцоо байгааг иргэд, олон нийт шүүмжилдэг.

Ойн бүсэд нийт 37 иргэн, аж ахуйн нэгж 31.1 га газар эзэмшдэг. Үүнээс 25 иргэн, аж ахуйн нэгж 19.9 га талбайг зориулалт бусаар ашиглаж байгаа нь мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоолоо.

Энэхүү дүгнэлтийг үндэслэн хуулийн дагуу сонсгол явуулж зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших зөвшөөрлийг цуцлах чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Үлдсэн буюу зориулалтын дагуу ашиглаж байгаа 12 иргэн, аж ахуйн нэгжийн захиралтай хэлэлцээр хийж, шаардлагатай бол дүйцүүлэлт, нөхөн олговрын асуудлыг ярилцаж шийдвэрлэхийг зөвлөв.

Цаашид "ОЙН БҮС-ийг олон нийтийн соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөж байна. Энэ зорилтын хүрээнд ажлын хэсэг байгууллаа. Хэрхэн яаж тохижуулах талаар иргэд олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хотын тохижилт, ая тухтай орчинд амьдрах иргэдийн эрх ашигтай холбоотой энэ асуудалд Жаргалант сумынхан зоригтой шийдвэр гаргаж манлайлан оролцож байгаад талархаж байна