2022.10.24

Цахим хөгжил, харилцаа холбооны яам программ хангамжийн салбарт анхаарч ажиллана

“Программ хангамжийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэл MINING the MIND” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гол цөм нь программ хангамж үйлдвэрлэгчид билээ. Монгол Улсад программ хангамжийн хувийн хэвшлийн 500 гаруй компани үйл ажиллагаа өрнүүлж байна.