
2022.10.31
Агаар, орчны бохирдолыг бууруулах шаардлагатай
УИХ-ын гишүүн, БОХХАА байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар дараах асуудлын талаар ярилцаж, хамтран ажиллахаар болов.
- Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 21, салбар дундын зохицуулалттай 10 хууль тогтоомж мөрдөгдөж байна. Байгаль орчны салбарын хууль тогтоомжийн давхардал хийдлийг арилгах, уялдаа холбоог сайжруулж, боловсронгуй болгох.
- 2010-2021 онд хэрэгжсэн “Ус” үндэсний хөтөлбөрийн үр дүн, тайланг УИХ-ын БОХХААБХ-нд танилцуулах.
- Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төвлөрсөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах.
- Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, байгаагаа хамгаалах
- Агаар, орчны бохирдол.
- Цөлжилт, газрын доройтлыг бууруулах
- Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn