"Эртэч эмэгтэйчүүд” уулзалт чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдлаa
2022.10.31

"Эртэч эмэгтэйчүүд” уулзалт чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдлаa

НАМЭХолбооноос санаачлан Нийслэлийн 9 дүүргийн НАМЭХ-ны дарга нарынхаа дунд “ЭРТЭЧ ЭМЭГТЭЙ” өглөөний ажил хэрэгч уулзалтууд болж байна.

Энэ удаагийн уулзалтыг Чингэлтэй дүүргийн НАМЭХ-ны дарга Ш.Алтанчимэг, тэргүүлэгчид сайхан зохион байгууллаа. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НАМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Адилбиш, ажлын алба, дүүргүүдийн НАМЭХ-ны дарга нар, ЧД-ийн идэвхтэн сонгуультангууд хүрэлцэн ирж ажил хэрэгч яриа өрнүүлэн Чингэлтэй дүүрэгт зарим тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх гарц шийдлийг ярилцлаа.

Уулзалтаар хүүхэд хамгааллын ажлуудыг эрчимжүүлэх, эцэг эхчүүдэд зориулсан сургалтуудыг үе шаттай хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад чиглэсэн нөлөөллийн болон бодитой ажлуудыг хамтран хийж хэрэгжүүлэх боломжууд байгаа талаарх санал санаачлагууд гарлаа.

Тухайлбал, эхний ээлжинд тус дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санал бодлыг сонсох болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон эцэг эхчүүдтэй уулзах уулзалтыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn