Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авлаа
2022.11.01

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авлаа

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг Хүний эрхийн Үндэсний Комисс хүлээн авч, албан уулзалт хийлээ. /2022-10-27/

Уулзалтаар ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Г.Нарантуяа нар Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэн эрх, үйл ажиллагаа, Комиссын эрх зүйн орчинд орсон өөрчлөлт, Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан бодлогын чиглэлүүдийг танилцуулж, Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, Австрали, Монгол Улсын хүний эрх, нийгмийн шударга ёсны салбарт өнгөрсөн хугацаанд өрнүүлсэн хамтын ажиллагааны талаарх Элчин сайд Кэйти Смитийн асуултад хариулт өглөө.

Талууд ирээдүйд хамтран ажиллах боломжит чиглэлийн талаар санал солилцож, ажил хэргийн уулзалтыг тогтмол явуулахаар тохиролцов.

Уулзалтад ХЭҮК-оос Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах, ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс, Австралийн Холбооны Улсын Элчин сайдын яамны Олон нийт хариуцсан ажилтан Б.Чинтүшиг нар оролцлоо.