Монголын Эмнести Интернэшнлээс сэрэмжлүүлэв!
2022.10.20

Монголын Эмнести Интернэшнлээс сэрэмжлүүлэв!

Манай байгууллагын нэр, лого, тараах материалыг ашиглан СБД-ын 8-р хорооны 43-р байрны дэргэд тоглоомын талбай бариулах нэрийдлээр оршин суугчдыг төөрөгдүүлж, оршин суугчдын зөвшөөрөл гэсэн мэдээлэлд гарын үсэг зуруулсан үйлдэл гарсан тул сэрэмжлүүлж байна.

Манай байгууллагын зүгээс нэр, хаяггүй мэдээлэлд гарын үсэг зуруулдаггүй, регистрийн дугаар авдаггүй. Иймээс иргэд та бүхнийг анхаарал, болгоомжтой байхыг уриалж байна.

Хэрэв ийм хууль бус үйлдэлтэй тааралдвал та бүхэн манай байгууллагад болон цагдаагийн байгууллагад цаг тухайд нь мэдээлнэ үү. Холбоо барих: 70004705, 70004706, 70004708