
2022.10.17
ХЭҮК-ын алба хаагчдыг чадавхжуулах дотоод сургалт зохион байгуулагдлаа
ХЭҮК-ын алба хаагчдыг чадавхжуулах дотоод сургалт зохион байгуулагдлаа.
Тодруулбал, "Хүний Эрхийн Үндэсний байгууллагын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцоо, хамтын ажиллагаа, төрийн байгууллагын гадаад харилцаа, ёслол" дотоод сургалт /2022.10.14/ боллоо.
Хөтөлбөрийн хүрээнд,
Гадаад харилцааны яамны Ёслолын хэлтсийн зөвлөх Д.Тэгшжаргал
- Ёслол-байгууллагын гадаад харилцаа сэдвээр,
ХЭҮК-ын ГХАТ-ын дарга Ө.Ундрах
- Хүний эрхийн үндэсний байгууллага ба олон улсын механизм, хамтын нийгэмлэг
ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ш.Адъяахишиг
- Ази Номхон далайн чуулганы гишүүн байгууллагуудын сүлжээнүүдийн үйл ажиллагаа сэдвээр тус тус сургалт орлоо.