Энэ долоо хоногт Улсын Их хурал 13 асуудал хэлэлцэнэ
2009.12.23

Энэ долоо хоногт Улсын Их хурал 13 асуудал хэлэлцэнэ

  1. Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  2. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  3. Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монгол банк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  4. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  5. “Шинэ Улаанбаатар” түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  6. Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл / хэлэлцэх эсэх/;
  7. Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  8. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/
  9. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  10. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  11. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  12. Улсын Их Хурлын гишүүн С.Оюунаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тавьсан “Идлэг шонхор шувууг барих зөвшөөрлийн олголтын талаархи асуулга”-ын хариуг сонсох;
  13. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх- Оргил, Ц.Сэдванчиг нарын гишүүдээс “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 55 дугаар тогтоолын биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга”-ын хариуг сонсох
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.