Баянгол дүүргийн ЕБС-ийн 6 сурагч Солонгос улсад суралцана
2022.11.14

Баянгол дүүргийн ЕБС-ийн 6 сурагч Солонгос улсад суралцана

БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа дүүргийнхээ боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулан ажилладаг билээ. 

Энэ хүрээнд БНСУ-ын Ханбад их сургуулийн хэлний бэлтгэлд суралцах эрхийг 6 сурагч хүртсэн байна.

Тодруулбал 100 хувийн тэтгэлэг буюу 11.500.000 төгрөгөөр

  1. 113-р сургуулийн 12а анги Б.Анужин
  2. ОУЦС- ийн 12а анги А.Энхжаргал

70 хувийн тэтгэлэг буюу 8.050.000 төгрөгөөр

  1. Сэтгэмж сургуулийн 12а анги Б.Дөлгөөн
  2.  38-р сургуулийн 12:3 ангийн Т.Анужин

50 хувийн тэтгэлэг буюу 5.750.000 төгрөгөөр       

  1. "Монгени" сургуулийн 12 в анги Б.Бат-Оргил
  2. 40-р сургуулийн 12 г анги М. Номин-Эрдэнэ нар тус тэтгэлэгийн эзэд болжээ.
Цаашид сурагчдын дунд шинжлэх ухааны аялал болон сурагч солилцоо, багш нарын арга зүйг дээшлүүлэх тэтгэлэг зэрэг арга хэмжээнүүдийг жил бүр уламжлал болгон явуулахаар болсон байна.