2022.11.14

Л.Энх-Амгалан: Орос 3-р сургуулийг ОХУ-д үнэгүй шилжүүлэх хүсэлт нь эх орноосоо урвасан үйлдэл

БШУ-ын сайд Л.Энх-Амгалан 25 дугаар суваг телевизэд байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "УИХ-ын даргад Монгол Оросын хамтарсан сургуулийг ОХУ-д шилжүүлэх эсэх талаарх албан бичиг ирсэн талаарх мэдээллийг одоогоор аваагүй байна. Хэрэв албан бичиг нь албан ёсоор ирвэл УИХ-ын дарга холбогдох байнгын хороонд нь хүргүүлэх байх.

Гуравдугаар сургуулийг Оросын өмчлөлд өгнө гэдэг асуудал гаргаж байгаа нь эх орноосоо урваж байгаатай адил зүйл. Нэгэнт Монголын өмчлөлд шилжээд ирсэн сургуулийг ОХУ-ын өмчлөлд өгье гэж гарын үсэг зурж байгаа эцэг эхчүүдийг үнэхээр гайхаж байна. Энэ сургуулийг 1992 онд монголын хөрөнгөд бүртгэж авсан. Монголоос санхүүжилт авч, Орос хэл дээр хичээлээ заадаг Монгол сургууль. Монголын өмчийг ОХУ-ын өмчлөлд өгье гэж байгаа хүмүүст үнэхээр хэлэх үг олдохгүй байна" гэжээ.