Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаарх сургалт болов
2022.11.17

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаарх сургалт болов

МҮЭ-ийн холбоо, ХҮЭК-той хамтран Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаарх зөвлөлдөх уулзалт, сургалтыг өнөөдөр /2022.11.16/-нд цахим, танхим хослон зохион байгууллаа. Сургалтад МҮЭ-ийн холбоо болон гишүүн байгууллагын удирдлага, аппаратын ажилтнууд  оролцлоо.

Энэхүү сургалтыг хамтран зохион байгуулж байгаа зорило нь Хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг дэмжих, хараат бусаар ажиллан эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх асуудлыг нийгмийн түншлэлийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд ҮЭ-ийн үүрэг оролцоог тодорхой болгоход оршиж буй юм.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал, ХЭҮК-ийн  Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нар нээлтийн үг хэлж, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ач холбогдол, ойлголт, олон улсын тэргүүн туршлага сэдвээр илтгэл мэдээлэл солилцож тус хуулийг хэрэгжүүлэхэд талуудын үүрэг оролцооны талаар хэлэлцэж, ҮЭ-ийн сонгуульт ажилтны үүргийг илиүү тодорхой болгохыг зорьж багаар ажиллаж байсан юм.