Өмнөговь аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ
ХЭҮК-ын бүрэлдэхүүн Өмнөговь аймагт ажиллах ажлын төлөвлөгөөнд аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Энэ хүрээнд хяналт шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмжийг, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хяналт, шалгалт зохион байгууллаа
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээгээрээ баталгаажуулсан хугацаат цэргийн алба хаагчдын халдашгүй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийг шалгаж, хүнийн эрхийг сахин хамгаалах, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хил хамгаалах ерөнхий газрын хамтран байгуулсан “УИХ-ын 2022 оны 49 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд цэргийн алба хаагчдын хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг тус аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хяналт, шалгалт зохион байгууллаа.
Хяналт шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмжийг, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
Эх сурвалж: