2022.11.21

Өнгөрсөн 4 төслийн хүрээнд 50 хүүхдийг ээж аавтай нь уулзуулжээ

Өнгөрсөн 4 төслийн хүрээнд 50 хүүхдийг ээж аавтай нь уулзуулж "Учралын баяр" бэлэглэжээ. Ингэлээ гээд бүх асуудлыг шийдэж чадахгүй ч энэ төсөлд хамрагдсан хүүхэд, эцэг эх бүрээс чин сэтгэлийн аз жаргал, баяр баясал, урам зориг мэдрэгддэг. Тэр бүх сэтгэлийн хүчээр би та бүхний дунд алхаж, зүтгэж яваа гэж боддог.

Эцэг эх нь элгээ дэвтээж эрч хүчээ сэлбэж, энхрий үрс нь догдлон тэвэрч, сэтгэл тайтгарч, ээж аавынхаа хөдөлмөр зүтгэлийг ухаарч, ирээдүйд бусдад зөвөөр үлгэрлэх итгэл, урам хайрлах зорилготой "Учралын баяр" төсөлд хамрагдсан хүүхдүүд маань амжилттай яваад ирлээ.
Аав ээжийнхээ амьдрах тэмүүлэл, эрч хүч болсон энхрий үрсийг нь уулзуулж элгийг нь дэвтээх ажил ийм л нандин учралаар эхэлдэг ээ.
Эх орондоо өндөр бүтээмжтэй ажиллаж, өндөр цалин авч, гэр бүл бүр хамтдаа аз жаргалтай амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө зүтгэх болно.