Аавынхаа нэрэмжит "ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА" шалгаруулах бөхийн тэмцээнийг нээлээ
2022.11.21

Аавынхаа нэрэмжит "ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА" шалгаруулах бөхийн тэмцээнийг нээлээ

Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас өнжөөд байсан аавынхаа нэрэмжит "ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА" шалгаруулах бөхийн тэмцээний нээлтэд хайрт ээжийнхээ хамт оролцож нээлээ.

Миний аав Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Ц. Гонгор нь Дархан-Уул аймгийн Спорт хорооны бөх, Спортын мастер, Аймгийн заан цолтой хүн байсан.

Уламжлалын дагуу 12 дахь удаагаа Дархандаа зохион байгуулж байгаа энэ тэмцээн маань хоёр өдөр аймгийн Спорт хороонд үргэлжилнэ.

Өмнөх тэмцээнүүдэд шөвгөрч байсан залуус нь улсын наадамд өнгөтэй оролцож, том цолонд хүрч байсан сайхан энерги бэлгэшээлтэй болохоор залуу бөхчүүд энэ тэмцээнд маань оролцох их дуртай байдаг.

Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж өөдөө байх болтугай