Сумдын сурын холбоодын төлөөллүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар “Өлзий Мэргэн” үндэсний сурын холбоо ТББ, Хэнтий аймгийн сумдын сурын холбооны төлөөллүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, тэдэнтэй дурсгалын зураг татууллаа.
Мөн үеэр аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа үндэсний спортын холбоодын төлөөллүүдтэй уулзаж, морь, бөх, сур, шагайн холбоог дэмжих, багш дасгалжуулагчдыг урамшуулах асуудлыг дэвшүүлж, сурын талбай барих, шагайн асар болох гэх мэтчилэн нэлээдгүй шийдвэр гаргаж байсан. Одоогийн аймгийн Засаг дарга ч тус шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буйг цохон тэмдэглээд аймгийн сурын холбоо нэгэн дээвэр дор байх учиртайг онцлов.
Мөн үндэсний спортыг хөгжүүлэх үйлсэд УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагуудтайгаа нэгдсэн бодлого баримталж дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Харин УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Эрийн гурван наадмаас найраагүй, элдэв допингийн асуудал яригдахгүй, эрлийз, Монгол гэхгүй "Сур харваа" үндэснийхээ хэв шинжийг хадгалж явааг хэлж, спортын салбарын хөгжил, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, сур харвааны талаар баримтлах бодлого, хийж буй ажлынхаа талаар танилцуулж, нийт сурчид харваачдадаа амжилт хүслээ.
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27
2024.11.22
2024.11.22
2024.11.19